Урин дулааны улиралд иргэдий усанд живж амиа алдах нь нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, өчигдөр Орхон голыг гаталж явсан автомашины живж гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар ОБЕГ-ын мэдээлэлд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхоны хэсэг” гэдэг газарт суудлын автомашин “Орхон” голыг гаталж байх үедээ живсэн тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 19:40 цагт очиход, иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Карина” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ “Орхон” голоор гаталж явахдаа живсний улмаас тус аймгийн харьяат У/42 настай, эмэгтэй/, Б/42 настай, эрэгтэй/, Т/11 сартай, эмэгтэй/ нар осолджээ.
Харин иргэн Х /49 настай, эмэгтэй/, О /42 настай, эмэгтэй/ нар голын эрэг дээр ухаангүй байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч авч явсан байсан. Автомашин болон иргэн У, Б, Т нарын цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлж өгсөн” гэжээ.