Энэ сарын 17-нд 2017 онд Монголын баг тамирчдын Ази тивийн аварга болсон амжилтыг нь тохиолдуулан Монголын 3x3 төрлийн Ази тивийн АШТ-ий медал болон Монгол улсын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнханы өмсгөлийг Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал Швейцарын Миес хотод байрлах ФИБА-гийн төв оффис дахь музейд байршуулжээ. Музейн үзмэр олон зуун жил хадгалагдах өв бөгөөд сагсан бөмбөгийг үүсгэн байгуулагч Жэймс Нэйсмитийн хэрэглэлээс авхуулаад Майкл Жорданаар ахлуулсан 1992 оны АНУ-ын "Мөрөөдлийн баг"-ын тоглогчдын өмсгөл, гарын үсэг бүхий бөмбөг зэрэгтэй хамт байршжээ.
Сонирхуулахад, энэ сарын 21-22-нд Хорват улсын Липик хотод зохион байгуулах дэлхийн гран при тэмцээнд манай улсын баг тамирчид Сербид бэлтгэлээ хангаж байна.