С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр /2021.05.19/ хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Улсын дээд шүүхээс С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан байна.