Төрсөн дүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн С.Ганболдод бүх насаар хорих ял оноожээ

Төрсөн дүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн С.Ганболдод бүх насаар хорих ял оноожээ

Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 16 настай Г гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар мэдээлж байв. Гэтэл түүний цогцсыг хэсэгчилж, шуудайд хийгээд Сүхбаатар дүүргийн Бэлхийн орчимд хаясан байхад олсон гэдэг. 

Харин тус хэргийг талийгаачийн төрсөн ах 18 настай С.Ганболд үйлдсэн болох нь тогтоосон талаар бид өмнө мэдээлж байсан. Учир нь  тэрээр талийгаачийн цогцсын зарим хэсгийг өөр газарт нуусан байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид С.Ганболдоор заалган олсон гэдэг. Тэгвэл өчигдөр /2021.05.18/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж төрсөн дүүгээ харгис хэрцгий аргаар хөнөөсөн С.Ганболдод бүх насаар хорих ял оноожээ.