Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж байна. Тэрээр өчигдөр хоёр дахь өдрөө давж, оозэки цолтой бөхийг давсан байна. Ингээд түүнээс сэтгүүлч барилдааных нь талаар тодруулахад, “Ахыгаа уурлуулахгүйн тулд сайн барилдмаар байна” хэмээжээ. Энэ талаар Япон хэлний орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар өөрийн твиттер хуудастаа мэдээлжээ.
Асашёорюү Дагвадоржийн ах Сугаррагчаагийн хүү Хоошёорюү Бямбасүрэн 2 өдөр дараалан оозэки цолтныг давлаа. “Ахыг уурлуулахгүйн тул сайн барилдмаар байна” гэнэ дээ...ха ха ха. pic.twitter.com/o4Qi1vYEE9
— Tumurbaatar.JS (@JapanSudlaach) May 17, 2021