Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12, 14 настай эгч дүүс 21 удаагийн үйлдэлтэй орон байрны хулгайн гэмт хэргийг үйлдсэн байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Тус гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хувьд хоёулаа эмэгтэй, нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд аавтайгаа хамт амьдардаг байжээ.
Аав нь шил, лааз түүж амьдралаа залгуулдаг, өдөрт дунджаар 5 мянган төгрөгийн орлого олдог нь амьдралд нь хүрэлцдэггүй тул охидууд өлсөхийн эрхэнд хулгай хийдэг байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тэд БЗД-ийн 10, 12, 20, 28 дугаар хорооны нэр бүхий айлуудаас гоёл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт зүйлсийг хулгайлж, Нарантуул худалдааны төв дээр очиж зарж борлуулдаг байсан бөгөөд 500 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлийг хулгайлаад 5 мянган төгрөгөөр зарж, хуушуур авч идсэн тохиолдол ч байсан аж.