ОУХМ Э.Цэндбаатар Чехийн гран-прид хүч үзнэ

ОУХМ Э.Цэндбаатар Чехийн гран-прид хүч үзнэ

Чехийн гран-при боксын олон улсын тэмцээн энэ сарын 5-наас 9-ний хооронд болж байна. Нийт 18 орны 99 боксчин тулалдах энэ удаагийн тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин тулалдаж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр манай улсаас:

  • Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн Швейцарын Б.Сандратай
  • Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ Финландын А.Мухаммедтэй
  • Эмэгтэйчүүдийн 60кг жинд М.Намуун Польшийн Р.Анетатай тус тус тулалдах хуваарьтай байна.

Мөн” Токио 2020” олимпийн наадамд оролцох эрхээ аваад буй ОУХМ Э.Цэндбаатар тус тэмцээнд оролцож байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө