QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцалжээ

QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцалжээ

Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Харин иргэд QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж,замын хөдөлгөөнд оролцох зөрчлүүд ихээр гарах болжээ.

Тиймээс уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч байгаа аж. Өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Дээрх 499 зөрчил ердөө 9 хоногийн дотор бүртгэгджээ. Энэ нь хоногт 55 орчим иргэн QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглах зөрчил гаргасан гэсэн үг юм.