Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, бичлэг хийн  орилсон эмэгтэйг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, бичлэг хийн орилсон эмэгтэйг 250 мянган төгрөгөөр торгожээ

Хөл хорионы дэглэм тогтоосон цаг хугацаанд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, маргалдан, бичлэг хийн орилж буй эмэгтэйн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас торгосон байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгожээ.

Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулах бөгөөд өнгөрсөн хугацаанд зөрчил гаргасан иргэдэд сануулаад өнгөрч байгаа ч цөөн тооны иргэд энэ мэт шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгаа аж. Тиймээс үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг хүсэж байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө