Хятад иргэдийг нууцаар хил давуулах гэж байсан Монгол Улсын иргэдийг илрүүлжээ

Хятад иргэдийг нууцаар хил давуулах гэж байсан Монгол Улсын иргэдийг илрүүлжээ

Манай улсын хоёр иргэн БНХАУ-ын иргэнийг нууцаар хил давуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр 2-3 хүн БНХАУ руу нууцар явсан мөр байхыг хилчид 11-ний өглөө илрүүлсэн байна.

Хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр манай улсын харьяат хоёр хүн арга заль хэрэглэн хуурамч мөр гарган хятад иргэдийг хууль бусаар хил давуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Одоогоор тус хэрэгт холбоотой иргэдийг барьсан байгаа бөгөөд хэрэг нээн шалгаж байгаа аж. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлжээ.

Учир нь хил зөрчигчдийн мөрийг дөрөвдүгээр сарын 11-ний өглөө хилчид илрүүлэн штабт мэдэгдэхэд тус ангийхан хугацаа алдаж өдрийн 14:30 минутанд ХХЕГ-т мэдээ хүргүүлжээ. Тэдний энэ үйлдэл санаатай байж болзошгүй байгаа аж. Тиймээс улсын хилээр БНХАУ-ын хил нэвтрүүлсэн асуудлыг Тагнуулын байгууллага шалгаж байна.