СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон сартай хүүхэд зайдсанд хахаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон сартай хүүхэд зайдсанд хахаж амиа алджээ

Энэ сарын 28-ны өдөр /2021.04.28/ "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт долоон сартай хүүхэд хүргэгдэн ирээд нас барсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Дуудлагын дагуу шалгаж үзэхэд долоон сартай хүүхэд зайдсанд хахсан байдалтай нас барсан байжээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст одоогоор шалгаж буй аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид анхаарал, сэрэмжтэй байж хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, улмаар амны хөндий нь бүрэн хөгжөөгүй хүүхдэд бүхэл хоол, унд өгөхгүй байхыг сануулж уг мэдээллийг хүргэлээ.