Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ковид-19 буюу коронавируст халдварын тохиолдол илэрсэн байна. Тиймээс 2021 оны тавдугаар сарын 03-ний өдрөөс 2021 оны тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд тус шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээж авах юм байна.