Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Аймгийн онцгой байдлын газар Булган, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд 7 бүлэгт хуваагданХөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 12 хоног эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээлжээ. Тухайн иргэд нь зэргэлдээх сумруу ноолуур самнахаар явж байгаад ийнхүү эндсэн гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Эрэн хайх ажиллагааны,
- 1 дүгээр бүлэг: Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Мандал багийн “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т завиар,
- 2 дугаар бүлэг: Булганаймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Сэлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт Хангал сумын Сөрт багийн “Цагаан тавилан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар,
- 3 дугаар бүлэг: Булган аймгийн Бугат сумын “Ханжаргалант” багийн “Уул-Алтай” гэдэг газраас зүүн зүгт Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөрт багийн “Цонхлон” гэдэг газар хүртэл 85 км-т завиар,
- 4 дүгээр бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан гэдэг газраас Их-Уул сумын Шивээ багийн “Шивээн бэл“ гэдэг газар хүртэл 50 км-т явганаар,
- 5 дугаар бүлэг Рашаант сумын Талын ус багийн “Цацын булан”-н гүүр хүртэл 40 км-т явганаар,
- 6 дугаар бүлэг Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булаг гэдэг газраас Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн “Хөх хошуу” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар,
- 7 дугаар бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Мандал “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.