УИХ-д суудалтай улс төрийн намуудын энэ сарын 03-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Тодруулбал, албан ёсны АН-аас С.Эрдэнэ, албан бус АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодроод байна.
Харин МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх өрсөлдөх нь тодорхой болоод байна. Тэгвэл анх удаа УИХ-д суудалтай болсон ХҮН-аас Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир, Ц.Оюунгэрэл нарт санал тавьсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл ХҮН-ын дарга Т.Доржханд нийтлэлч Б.Батбаяр /баабар/, Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан, Датаком ХХК-ийн үүсгэн байуулагч Д.Энхбат нарт амжилт хүссэн байна. Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл эдгээр гурван эрхэм ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тус намын дотоод санал хураалтад нь өрсөлдөж байгаа бололтой.
Эх орондоо болон гадаад улсад оршин суугаа нийт Монголчуудынхаа ЗАХИАЛГЫГ хүндэтгэн хүлээн авсан Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр эрхмүүдэд эвслийнхээ нийт гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) May 2, 2021
Монгол төрийн тэргүүний босго өндөр байж, маргаашийн нийгэмд гэрэл асаг! pic.twitter.com/RAIXD9kx1d