Өчигдөр /2021.04.29/ Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартсан дуудлага бүртгэгджээ.
Иймд иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэн,
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах,
- Насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх,
- Түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах,
Нэг дор хэт ихээр түлэхгүй байх, - Орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах,
- Угаар мэдрэгчийг унтраахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.