“Бэлх” зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ

“Бэлх” зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо автозамын зорчих хэсэгт Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 17:02 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:18 цагт очиход “Бэлх” хүнсний захын дэргэд автозамын зорчих хэсэгт “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин осолдож автомашины төмөр хийцэд нэр, нас, хаяг тодорхойгүй 2 эрэгтэй хүн хавчуулагдан нас барсан байсныг 1:20 цаг ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.