Коронавирусийн халдвар авснаа нуун дарагдуулж дур мэдэн өөртөө эмчилгээ хийсэн хоёр иргэнд Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авсан байна. Тус хэрэг нь Ховд аймагт гарчээ.
Дээрх иргэдийг коронавирусээр өвдсөн ч нуун дарагдуулж эмчилж буйг Тагнуулын байгууллагын ажилчид анх олж мэдсэн байна.
Цаашлаад тус хоёр иргэн нь нийгмийн харилцаанд орсон байх магадлалтай байгаа ажээ. Хэрвээ халдвартай гэдгээ мэдсэн ч эмнэлэгт хандахгүй нийгмийн харилцаанд оролцвол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно гэж албаныхан анхааруулж байгаа билээ.