“Сэлэнгэ мөрөн”-нд осолдсон 8-50 насны гурван иргэнийг эрэн хайж байна

“Сэлэнгэ мөрөн”-нд осолдсон 8-50 насны гурван иргэнийг эрэн хайж байна

Энэ сарын 21-ны өдрийн 20:23 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэх газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад, завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан. 

Учир нь эдгээр иргэд айлд ямаа санамж дуусаад, орой нь “Сэлэнгэ мөрөн”-ийг гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч 38 настай, эрэгтэй Ү, 16 настай, эрэгтэй Б, 3 настай, эрэгтэй А нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байгаа юм. 

Харин Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон талаар ОБЕГ-аас мэдээлж буй. 

Тэгвэл осолдсон эдгээр иргэдээс дөрвийнх нь цогцсыг олоод байгаа бол, Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У / 32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б / 8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайж байгаа ажээ. Яг одоо ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл, Рашаант, Их Уул,  сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлжээ.