УИХ-ын гишүүн Ц.Ананбазар зарим бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод байна. Харин өчигдөр Tsahiur.mn сайт “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн.
Тус нэвтрүүлгийн үеэр “Ц.Анандбазар сауныхаа өрөөнд Д охиныг хүчирхийлж байхад хараад сууж байсан Баян-Очир гэх хуульчийг хохирогч ярьдаг. Тэгвэл н.Баян-Очир нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгаа ажээ.
н.Баян-Очир нь боловсролын хувьд:
- 2016 онд МУИС-н Хууль зүйн сургууль Магистр 3 жил.
- 2010 онд Удирдлагын Академи Төрийн удирдлагын менежерийн диплом 2 жил.
- 2001 онд Түшээ ХЭЗДСургууль Эрх зүйч-Эдийн засагч 4 жил
гэжээ.
Мөн Ц.Анандбазар, Б.Баян-Очир нар “Монголын Мөсний чарганы холбоо” НҮТББ-ыг эзэмшдэг байна. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд тус байгууллагын хувьцаа эзэмшигч гишүүдээр Ц.Анандбазар, Б.Баян-Очир нарыг бүртгэсэн байна. Харин Ц.Анандбазар нь тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга хэмээжээ.
...тэр цонхоор хараад зогсож байсан нөхөр бол хуульч Б.Баян-Очир. Өдгөө ШЕЗ-ийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлээд байгаа. pic.twitter.com/oDGC8kBYiy
— Анхзул (@Ankhzul_) April 26, 2021