Д.Энхбат агсны хүүхдүүд ХЭҮК-ийн дүгнэлтийг Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарт илгээжээ

Д.Энхбат агсны хүүхдүүд ХЭҮК-ийн дүгнэлтийг Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарт илгээжээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж, иргэн Д.Энхбатыг тухайн үеийн ТЕГ-ын ажилчид Франц улсаас хулгайлж, Герман /ХБНГУ/-д авчирсан. Улмаар тус улсаас МИАТ-ын онгоцонд суулган, Монголд авчирч, эрүүдэн шүүсэн гэдэг. Харин Д.Энхбат эрүүл мэндийн шалтгаанаар Монголд нас барсан байдаг.

Тэгвэл Д.Энхбат агсны хүүхдүүд Э.Золбоо, Э.Золбообаяр нар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт өргөдөл гаргасан талаар Зууны мэдээ сонин мэдээлжээ.  Тэд өргөдөлдөө Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 29-нд гаргасан №02/281 тоот дүгнэлтийг хавсаргасан байна. Уг дүгнэлтийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн №11/7565 албан бичгийн дагуу дүгнэлт гаргаж байжээ. Ингээд тухайн үед тус дүгнэлтийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж байжээ.

ТУС ДҮГНЭЛТЭД: 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №11/7565 албан бичгийн дагуу иргэн Л.Санжаасүрэн, Д.Энхбат нартай холбоотой асуудлаар ХЭҮК-оос урьд өмнө хийж байсан үйл ажиллагаа, баримт бичигт үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Монгол улсын иргэн Д.Энхбатыг Франц улсаас хулгайлан авчирч талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгасан үйл ажиллагаанд хүний эрх зөрчиж байгаа тухай, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн 2003 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ХЭҮК-т анх хандаж өргөдөл гаргаж байжээ. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн өргөдөлдөө: ТЕГ-ын ажилтнууд 2003 оны 5 дугаар арын 15-ны өдөр Франц улсад очиж, Д.Энхбатыг хууль бусаар баривчилж, тариа тарьж, архи болон шингэн зүйл уулгаж, ухаан алдуулж, Герман улсаар дамжуулан онгоцоор Монголд авчирч, ТЕГ-ын доорх нууц байранд олон хоногоор хорьж, хөл нь газар хүрэхээргүй өндөр сандал дээр суулгаж,  удаан хугацаагаар байцааж зодох, архи болон шингэн зүйл шахах зэргээр эрүүдэн шүүж, олон хоног хууль бусаар хорьсны эцэст 5 дугаар сарын 25-ны өдөр Алтанбулаг хилийн ойролцоо Цагдаагийн ажилтан Батсүх гэгчид хүлээлгэн өгч эрхийг нь зөрчлөө хэмээн бичиж байжээ. ХЭҮК-ын гишүүн энэ өргөдлийн дагуу холбогдох шалгалтыг хийж, өмгөөлөгч Л.Санжаасүрэн, Д.Энхбат онгоцны үйлчлэгч нартай биечлэн уулзаж болсон үйл явдлын талаар тодруулж, холбогдох байгууллага, албан тушаалтнаас хариу тайлбар авах, зарим баримт бичигтэй танилцах хүсэлт тавьсан боловч тухайн байгууллага, албан тушаалтнууд тайлбар өгөх, баримт бичигтэй танилцуулахаас улсын хэмээн үндсэлэлгүйгээр татгалзаж байжээ.

ХЭҮК-ын даргын 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 170 тоот албан бичгээр “Д.Энхбатыг Франц улсаас хэзээ ямар журмаар авчирсан, түүнийг хаана хэний, тогтоол шийдвэрээр хорьж байсан, түүний өргөдөлдөө дурдсан зүйлүүд нь үнэн эсэх талаар холбогдох тайлбар өгөхийг “ТЕГ-ын даргаас хүссэн боловч ТЕГ-ын дарга “С.Зоригийн хэргийг шалгах явцад Д.Энхбатын талаар шалгаж тогтоох асуудал байсан урчаас ажлын хэсгийн шугамаар хуулийн дагуу хэрэгжүүлсэн ажилд манай байгууллагаас үзүлсэн зарим нэг туслалцаа, тусгай албадын хамтын ажиллагааны талаар тайлбар өгөх боломжгүй” гэсэн хариу өгч байж” хэмээн дурджээ.