Шивээ овоо ХК-ийн нүүрс ачилтын хэсэгт өнгөрсөн шөнийн 03:00 цагт гал гарсан талаар бид өнөөдөр мэдээлсэн.
Иймд бид эх сурвалжаас, "галын нөхцөл байдал юу болж байгаа", "уурхайн үйл ажиллагаанд ямар хүндрэл гарсан" талаар дахин тодруулахад, “Нүүрс тээх дамжлагын вагон ачилтын хэсэгт гарсан галыг бүрэн унтрааж дууслаа. Тус галаас болж ДЦС-3, 4 зэрэг дулааны станцуудад нийлүүлдэг нүүрсэнд ямар нэгэн хоцрогдол хүндрэл гараагүй. Харин галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгаанаас болсон гэж таамаглаж байна. Учир нь өчигдөр /2021.04.25/ бороо их орж чийгтэй байсан болохоор, цахилгааны утас масалж гал гарсан гэх урьдчилсан таамагтай байна” гэсэн мэдээллийг өглөө.