ТОДРУУЛГА: “Э.Энхбат ухаан орсон, удахгүй очно” гэх ХУДАЛ мэдээлэл яваад байна

ТОДРУУЛГА: “Э.Энхбат ухаан орсон, удахгүй очно” гэх ХУДАЛ мэдээлэл яваад байна

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй.

Харин Э.Энхбатын биеийн байдал хүнд байгаа тул гадаадад эмчлүүлэхээр БНСУ-ыг зориод буй. Харин түүний биеийн байдал одоогоор ямар байгаа, сүүлийн үед зарим хэвлэлд гараад байгаа “биеийн байдал нь дээрдэж, ухаан орсон” гэх мэдээлэл үнэн эсэхийг түүнийг сахиж БНСУ-д байгаа эх сурвалжтай бид холбогдож тодрууллаа. 

Тэрээр, “Эмч нар амь наснаас нь холуур өнгөрөөх гэж их л хичээж байна. Одоохондоо ухаан ороогүй байна. Удахгүй сайхан мэдээ дуулах байх гэдэгт итгэж байгаа. Э.Энхбатын суурь дархлаа, бие нь сайн тулдаа тэсэж байна гэсэн. Харин “Ухаан орсон би удахгүй очно” гэж зарим хэвлэлд худал мэдээлэл гараад байгаа. Эсвэл ийм мэдээг албаар бичүүлээд байдын болов уу ойлгох ч юм алга. Хүн, хүнээ ийм болгочихдог, анх удаагаа ийм их зодуулж гэмтэл авсан хүнийг харлаа гэж байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгөв.