Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд “жолоо барих” бол цагдаагийн алба хаагч тухай бүрд нь шийднэ

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд “жолоо барих” бол цагдаагийн алба хаагч тухай бүрд нь шийднэ

"Нийслэлд тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан" хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг чангатгана гэж албаны эх сурвалж мэдээлсэн. 

Иймд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам гарсан байна. 

Тус журамд QR кодыг хэрхэн олгох, нийслэлээс орон нутгийн чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар тодорхой заасан байна. 

Мөн “түр журам”-ны 2.5 -д “Эрүүл мэндийн яаралтай тусламж, оршуулгын үйл ажиллагаа, давагдашгүй хүчин зүйлээс үүссэн нөхцөл байдлын улмаас иргэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох бол цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч тухай бүр шийдвэрлэнэ” гэж заажээ. Иймд дээрх шалтгаантай замын хөдөлгөөнд оролцох иргэд “үнэн байдлаа” цагдаагийн алба хаагчид мэдэгдсэнээр хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж болох бололтой. 

Түр журам




Өнөөдөр бар өдөр

20 цагийн өмнө