АНУ-ын холимог тулааны UFC холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж буй холимог тулааны 66 кг жингийн аварга Д.Батгэрэл өнөөдөр /2021.04.25/ АНУ-ын Флорида мужид болсон UFC261 аваргын бүсийн эвэнт тулаанд АНУ-ын тамирчин Кэвин Нативидадтай тулалдаж хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж ялалт байгуулсан билээ.
Мөн тус аваргын бүсийн эвэнт тулаанд “Монгол алуурчин” гэх Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны тулаанч С.Орчлон тулалдсан юм. Тэгвэл Д.Батгэрэл, С.Орчлон нарын тулааныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбарласнаа өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.
UFC өнөөдрийн тулааныг үзээд бахархлаа. UFC бол холимог тулааны дэлхийн шигшээ. Мөн биз? Монголчууд бид тулаанч, байлдаанчаараа гайхуулж явсан улс. Дэлхийн дайд хоёр залуу тулалдаж Монголынхоо нэрийг гаргав. Дэлхийн тулааны үүд нээгдлээ. Өөрөө тайлбар хийж ийм юм эвлүүлэв.Enjoy? pic.twitter.com/O8mRlrOSv7
— Mongolyin Tsakhiagiin ELBEGDORJ (@elbegdorj) April 25, 2021