Голын эрэг дээр орхисон автомашины эзнээс гэмт хэрэг, зөрчлийн шинж тогтоогдоогүй байна

Голын эрэг дээр орхисон автомашины эзнээс гэмт хэрэг, зөрчлийн шинж тогтоогдоогүй байна

Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон ч, иргэдийг гэрийнхээ ойролцоо алхах, салхинд гарч болно гэж УОК-оос мэдэгдсэн. Иймд иргэд нийслэлийн ойролцоох голын эрэг орчмыг зорих болсон байна. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр туул голын гүүрний доор голын усанд саарал өнгийн Тоёото приус 30 маркын тээврийн хэрэгсэл орсон байна гэх мэдээллийг иргэнээс хүлээн авчээ. 

Ингээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь иргэн "О"-гийн эзэмшлийнх болохыг тогтоосон байна. Улмаар тус тээврийн хэрэгслийн эзэмшигч "О"-той уулзаж болсон асуудлыг тодруулахад, тэрээр “2021 оны 04 дүгээр сарын 24-ны орой 20 цагийн орчим голын эрэг дээр салхилж байгаад явах гэтэл тээврийн хэрэгсэл голын хайргад сууж гаргаж чадаагүй” гэжээ. Харин дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг, зөрчлийн шинж тогтоогдоогүй байна.

Иймд иргэд та бүхэн гол усны үерээс болгоомжилж, цар тахлаас урьдчилан сэргийлж, хорио цээрийн дэглэмээ баримталж гэртээ байхыг цагдаагийн байгууллагаас хүсэв.