Д.Батгэрэл: Зүүн гарын цохилтыг мэдрэмжээрээ хийсэн /ВИДЕО/

Д.Батгэрэл: Зүүн гарын цохилтыг мэдрэмжээрээ хийсэн /ВИДЕО/

АНУ-ын холимог тулааны UFC холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж буй MGL-1 FC 2009 оны кик боксын аварга, MGL-1 FC 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга Д.Батгэрэл өнөөдөр /2021.04.25/ АНУ-ын Флорида мужид болсон UFC261 аваргын бүсийн эвэнт тулаанд АНУ-ын тамирчин Кэвин Нативидадтай тулалдаж хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж ялалт байгуулсан билээ.

Тулааны дараа Д.Батгэрэл UFC холбооны спортын сэтгүүлчдэд өнөөдөр болсон тулаан болоод цаашид ямар тулаанд зорьж байгаа талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр “Зүүн нарын цохилт бол миний дуртай цохилт. Өмнө нь бас зүүн гарын цохилтоор ялалт байгуулж байсан. Тус цохилтыг өмнө нь бэлдэж байсан. Тухайн үедээ мэдрэмжээрээ хийсэн. Цаашид жингийнхээ шилдэгүүдтэй тоглохыг хүсэж байна” хэмээжээ.