Зэсвэгт хүчин болон хилийн цэргийн анги, заставт цэргийн алба хаагч амиа алдах, оргох, бусадтай хүнлэг бус хандан дэглэх, албан хаагчид нь архидан согтуурч, сахилга дэг журмаа зөрчих зэрэг тохиолдлууд сүүлийн жилүүдэд их гарч байна.
Тухайлбал, 21 настай ахлах байлдагч С Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цэргийн 0129 дүгээр ангийн хашаанд зэс уяагаар өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан. Мөн саяхан Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн IV Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хаагч 19 настай Х, М нар харуулын дарга Г-г буудаж амь насыг нь хөнөөгөөд галт зэвсэгтэй оргосон хэрэг гарсан.
Тэгвэл хилийн 0168 дугаар анги буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр отрядад алба хааж байсан цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай олджээ. Тэрээр хэдхэн хоногийн дараа цэргийн албанаас халагдах гэж байсан гэх мэдээлэл байна.