ФОТО: Шүүхийн танхимын гадна жагсагчид хоорондоо мөргөлдөж байна

2019-08-12 14:49

Б. Мэргэн: Ялтан Ц.Амгаланбаатарыг яллагдагчаар татах хүсэлт гаргасан

Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 9:00 цагт эхэлсэн Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоох ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хуралдаан 14:45 цаг хүртэл завсарлаад байна. Тэгвэл дөнгөж сая шүүх хуралдаан завсарлаж дуусаад, хуралдахаар танхим руу орлоо.

Энэ үеэр сэтгүүлчид Б.Булганы өмгөөлөгч Б.Мэргэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүдэн шүүсэн хэрэгт ялтан Ц.Амгаланбаатар болон н.Итгэлтөгс нар оролцож олон удаа хүнийг зодсон байтал шүүх хуралд гэрчээр орж байгаагийн учир юу вэ?

-Би тэрийг мэдэхгүй байна. Ямарч байсан хуралдаанд тэд нарыг яллагдагчаар татах хүсэлт шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Гэсэн ч хүлээж аваагүй. Гэрчээр оруулна гэж шийдсэн гэв.

2019-08-12 13:47

Б.Хурц: Би яагаа ч үгүй /ФОТО

Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 9:00 цагт эхэлсэн Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоох ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хуралдаан 14:45 цаг хүртэл завсарлаад байна.

Иймд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган нар шүүх хуралдааны танхимаас гарч ирлээ.

Тус хуралдааны гадна Б.Хурцын үеэл, авга ах нар нь хүрэлцэн ирсэн нь манай зурагчины дуранд буужээ. Мөн Б.Хурцыг шүүх танхимаас гарч ирмэгц жагсаал зохион байгуулж буй иргэд эсэргүүцэл илэрхийлж “Хэргээ хүлээ” хэмээн шаардаж байв. Мөн сэтгүүлчид нар ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас шүүхийн шийдвэрийн талаар болон танхимд юу яригдаж байсан талаар асуулт асуухад, тэрээр "Би яагаа ч үгүй" гэсэн юм, гэтэл түүний хамгаалагчид бололтой залуус хүч түрэн түүнийг машинд нь суулгасан юм. Үүний дараа иргэд тэдгээр залуус руу дайрч хэл амаар доромжилж байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

2019-08-12 12:00

Шүүх хурал 15 минут буюу түр завсарлалаа

ТЕГ-ын дарга асан Б. Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурад Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 9:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаан Б.Хурц нарын 9 хүнээс гадна, ялтан Б. Содномдаржаа, Т. Чимгээ нар болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган нар шүүх хуралдаанд оролцож байна. Шүүх хуралдаан яг одоо түр буюу 15 минут завсарлаад байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

2019-08-12 11:00

ФОТО: Шүүхийн танхимын гадна жагсагчид хоорондоо мөргөлдөж байна

Өнөөдөр эрүүдэн шүүж бусдад ял оноосон гэх хэргээр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүх хурал болж байна. Одоогоор шүүх бүрэлдэхүүн гэрчүүдийг тусгаарлаад байна. Мөн шүүх бүрэлдэхүүн түр завсарлаад эргэн хуралдаж байна.

харин танхимын гадна Б.Хурцын шүүх хурлыг үнэн шударгаар шийдэх, шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардаж МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл ТББ- ын төлөөлөл "Нүд цавчихгүй" нэртэй жагсаал хийж байна. Үүний зэрэгцээ Б.Хурцын ар гэр, түүний найз нөхөд нарын хамтаар шударга ёсны

төлөөх ард түмний нэгдэл ТББ-ын төлөөлөл ирж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эсэргүүцэж “Поп батзандан шоудахаа боль”, “Шударга ёс ярьж байгаа Батзандан та өөрөө шударга хүн мөн үү” зэрэг самбар барьж жагсаж байна. Энэ үеэр нийт жагсагчид хоёр тал болж маргалдаж байгаа юм. Жагсагчид нэгнийгээ мөнгөөр ирсэн, захиалгаар ирсэн, Б.Хурцыг өмөөрч байна, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хүмүүс гэх мэтээр маргалдаж байна. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

2019-08-12 09:30

ФОТО: Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нар шүүх хуралд оролцож байна

ТЕГ-ын дарга асан Б. Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурад Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Яг одоо тус хэргийн шүүгдэгчид болох Б.Хурц нарын 9 хүн шүүх танхимд орж ирээд байна.

Мөн шүүх танхимын гадна "Шүүх хурлыг нээлттэй явуулах", "Ж.Батзандангийн эсргүүцсэн", "Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг суллахыг шаардсан" гурван хэсэг, агуулгатай иргэдийн жагсаж байна. 

Мөн хохирогчоор ялтан Б. Содномдаржаа, Т. Чимгээ нар болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган нар шүүх хуралдаанд оролцож байна. Харин шүүх хуралд Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нар хүрэлцэж ирээгүй байна. Учир нь Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН




Улаанбаатарт 3 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ