М.Анхцэцэг азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

М.Анхцэцэг азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хоромын өмнө өндөрлөлөө.

Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна.  Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна.

Харин энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.

  1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг
  2. 2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг
  3. 3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

Сонирхуулахад, энэ жингийн дэлхийн дээд амжилт "Паттаяа-2019" ДАШТ-ий үеэр тогтоогдож, БНХАУ-ын Ли Вень 146+186=332 кг-аар тогтоож байжээ.

М.Анхцэцэг