АНУ-ын холимог тулааны UFC холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж буй MGL-1 FC 2009 оны кик боксын аварга, MGL-1 FC 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга Д.Батгэрэл өнөөдөр /2021.04.25/ АНУ-ын Флорида мужид болсон UFC261 аваргын бүсийн эвэнт тулаанд АНУ-ын тамирчин Кэвин Нативидадтай тулалдаж хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж ялалт байгууллаа.
Түүний өрсөлдөгч өдгөө 27 настай Кевин Нативидадын хувьд өмнө LFA холбоонд тулалддаг байсан бөгөөд UFC холбооны анхны тулаанаа Майлс Жонсын эсрэг хийж ялагдсан бол хоёр дахь тулаанаа ийнхүү Д.Батгэрэлийн эсрэг хийсэн юм.
Гараа сайн бол бариа сайн гэдэг билүү жиндээ чанга өрсөлдөгч гарч ирж байна да?? pic.twitter.com/z2FnN11Vor
— Huyag (@HuygaaHuyagaa) April 25, 2021