Нийслэлд тогтоосон хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Харин энэ хөл хорионы сунгасан хугацаанд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг чангатгана гэж мэдэгдэж буй.
Иймд ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллага, иргэдийн автомашиныг QR кодоор зорчуулахаар болж, Шадар сайд С.Амарсайханы тушаал гарсан байна.
ТУС ТУШААЛД: “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн авто машинаар замын хөдөлгөөнд /QR код/-оор оролцоход бэлтгэж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай” гэжээ.