Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх зодсон, үүний улмаас түүний нүд нь гэмтсэн. Иймд тэрээр олон нийтийн өмнө гарч хөл хорио болон бусад шийдвэрийн талаар мэдээлэл хийхгүй байгаа гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.
Тэгвэл дээрх мэдээлэлд Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг, “Жил бүр явуургүй сэдвээр зодсон, зодуулсан гэж дорой, худал зүйл бичдэг хүмүүс залхах болоогүй л байгаа бололтой. Намын дарга, Ерөнхий сайд асан У. Хүрэлсүх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нар ажлаа хийгээд явж байгаа. Вакцины таталт, /Covid-19/, хаврын тариалалт, бүтээн байгуулалтын төслүүдээ сайд нартай яриад байж байна” гэж мэдэгдсэн байна.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайдын хувьд өдөр тутам ажлаа хийж байгаа. Яг одоо гэхэд зарим асуудлаар сайд нартай уулзалт хийж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбоотой олон нийтийн үйл ажиллагаанууд хязгаарлагдаж байна” хэмээжээ.
Яг одоо сайд нартай вакцины татан авалт болон бусад асуудлаар уулзалт хийгээд л сууж бна даа pic.twitter.com/gltl6RRK43
— Bolortuya Chuluunbaatar (@Bolort) April 24, 2021
Харин бид энэ талаар Л.Оюун-Эрдэнийн ойрын эх сурвалжаас тодруулахад, тэрээр “Олон нийтийн сүлжээнд гараад байгаа шиг зүйл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тохиолдоогүй. Тэрээр яг одоо Их тэнгэрт хуралд оролцож байна” гэсэн юм.