Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж нийслэлд хатуу хөл хорио тогтоогоод байна.
Энэ хүрээнд төрийн байгууллагууд нийт алба хаагчдынхаа 10 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусдыг нь гэрээр ажиллуулж буй. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас “гэрээр ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг гудамж талбайд эргүүлд гаргах” шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Шуурхай штабаас яам, агентлагийн шуурхай штабт илгээсэн алба бичигт “Цахимаар гэрээр ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг өөрийн амьдарч буй байр, гудамж, хотхоных нь ойролцоо эргүүлийн үүрэг гүйцэтгүүлж, иргэдийн хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллуулах байгууллагын даргын тушаал гаргаж ажиллахыг үүрэг болгож байна” гэжээ.