Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг энэ сарын 08-ны өдөр /2021.04.08/ гарсан.
Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн тусгай, Хилийн хамгаалах ерөнхий газрын хамтарсан баг тэднийг зугтсанаас хойш гурав хоногийн дараа буюу энэ сарын 12-ны өдөр баривчилсан. Одоо тус цэргүүдийг холбогдох хуулиудын дагуу шалгаж байгаа юм.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулж, 0241 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Батсайханыг чөлөөлөх шийдвэрийг ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн гаргасан байна.
Харин түүний оронд Баян-Өлгий аймаг дахь хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргалыг томилжээ.