УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр /2021.04.18/ орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд хэсэгт согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан гэх албан бус мэдээлэл гараад байна. Тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад осол гаргасан байж болзошгүй гэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж автомашин жолоодож яваад осолдсон гэх бичлэг ил болов.