Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирус илэрсэн тул 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарчээ. Түүнчлэн тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдаж эхэлсэн байна.