ШӨХТГ-аас Скай хайпермаркет ХХК-ийг “Зөрчлийн тухай хууль”-ийн 10.2-9 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжээр торгох шийтгэх хуудас үйлдсэн байна.
Тодруулбал, “нэр бүхий бүтээгдэхүүнийг төөрөгдүүлэн борлуулж байгаа зөрчлийг нь шалгаж, бусад холбогдох баримтад нотлогдож байгаа тул Скай хайпермаркет ХХК-нд хорин мянган нэгжтэй тэмцэх хэмжээний шийтгэл оногдуулсугай” гэж шийдвэрлэжээ.
Гэтэл тухайн шийтгэлийн хуудсыг бичсэн албан тушаалтан нь “Зөрчлийн тухай хууль”-д заасан хорин мянган нэгж гэснийг 20 мянган төгрөг гэж буруу бичсэн ч, холбогдогч нь “хүлээн зөвшөөрөхгүй” гэж гарын үсэг зурахаас татгалзсан байна. Тодруулбал, хорин мянган нэгж гэдэг нь 20 сая төгрөгтэй тэнцдэг байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.