ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулган оролцсоноор ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан эхэллээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулган оролцсоноор ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна.

Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ. Өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж оролцох байсан ч ирээгүй учир Ж.Эрдэнэбулганыг оролцуулах шийдвэрийг гаргаснаар ийнхүү хуралдаан эхлэв. 

Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.