Цэцийн хуралдаанд Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнбилэгийг оролцуулахгүй байна гэв

Цэцийн хуралдаанд Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнбилэгийг оролцуулахгүй байна гэв

Өнөөдөр /2021.04.16/ 09.30 цагт ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан товлогдсон байсан ч ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцоогүй гэх шалтгаанаар  хойшилсон. Тэгвэл дөнгөж сая Үндсэн хуулийн цэцээс мэдээлэл өгч 15.00 цагт Дунд суудлын хуралдааныг товлосныг зарлалаа. 

Тус хуралдаанаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхийг шийдэх юм. Хуралдааны бүрэлдэхүүнд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтоод байгаа юм. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд оролцоно. 

Ерөнхийлөгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг хуралд оролцох хүсэлт өгсөн ч ҮХЦ-ийн тамгын газраас хүлээж аваагүй аж.

Энэ талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг доорх мэдээллийг өгчээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн тамгын газрын газраас Цэц дээр яригдах маргаанд оролцож, тайлбар өгье гэсэн хүсэлтийг өгсөн. ҮХЦ-ээс хариу өгсөн ч үүнийг нь би ойлгохгүй байгаа юм. Учир нь ҮХЦ-ээс хариу өгөхдөө, "Бага суудлын хуралдаан нь маргагч талгүйгээр Үндсэн хуулийн цэцийн зөвлөлдөх тасалгаанд шууд явагддаг болно" гэж мэдэгдсэн. 

Энэ чинь Дунд суудлын хуралдаан биз дээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас Дунд суудлын хуралдаанд оролцох хүсэлт өгсөн болохоос Бага суудлын хуралдаанд оролцоно гэж мэдэгдээгүй. Энэ талаар ажилтнаас нь асуухаар "Би мэдэхгүй байна. Манай дарга нар таныг оролцуулахгүй гэсэн" гэж хариулсан. Бас маргагч талуудын өмгөөлөгч нарыг оролцуулахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зүгээс  тайлбар өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оруулахгүй. Мөн маргагч талуудыг оруулахгүй гэх юм. Би өөрөө ч  ойлгохгүй байна. Мөн өмнө нь Бага суудлын хуралдаан болсон эсэх нь тодорхойгүй байгаа. Хуралдсан эсэхэд хариулт өгөхийг хүсэхэд хариу ирүүлэхгүй байгаа" гэлээ. 

Харин өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Маргагч талын өмгөөлөгчийн хувьд уг маргаанд оролцох хүсэлтээ мэйлээр болон биечлэн  орох хүсэлтээ өгсөн. Ингээд өглөө 09.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гадна ирээд 30 минут зогссон. Таны нэр ороогүй байна гэдэг үндэслэлээр оруулсангүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх асуудлын тухай хуулийн 27.3-т маргагч тал нь хүндэтгэн үзэх шалтгаантай  тохиолдолд Дунд суудлын хуралдааныг хойшлуулж дахин цаг товлоно гэж заасан. Тэгэхээр хуулийн дагуу өнөөдрийн хуралдаан хойшилно. Мөн өмгөөлөгч нь маргагч талуудын мэдээлэл, өргөдөл, гомдолтой танилцах хуулийн эрхтэй" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

50 минутын өмнө