ШӨХТГ: “Emart”-д гарсан зөрчлийг шалгаж эхэлсэн

ШӨХТГ: “Emart”-д гарсан зөрчлийг шалгаж эхэлсэн

Өчигдөр цахим орчинд нэгэн иргэн “Emart дэлгүүрээс 2,106 гр усан үзмийг 34,960 төгрөгөөр худалдаж аваад жин нь арай бага санагдаад жинлэж үзтэл 2 кг гэх тус усан үзэм нь 952 гр буюу жиндээ хүрэхгүй байсан” талаар мэдээлсэн. Тус иргэн хэд хэдэн усан үзмийг ийнхүү алдаатай савласан байсан талаар хэлж байсан бөгөөд түүний постны доор иргэд ч тийм зүйлс өөрт нь тохиолдсон талаар бичиж байсан юм.

Харин энэ асуудлын дараа “Emart” дэлгүүрт гарсан зөрчлийг шалгаж эхэлсэн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрээр “Шалгалт хийгдэж байна. Хэрэглэгчийг хохироож, худалдааны аргаар залилж, хуурч мэхэлж болохгүй” гэсэн байна. Харин энэ талаар анх мэдээлсэн иргэн “тус байгууллагыг шалгах газар нь шалгаж эхэлсэн байна. Мөн надаас уучлалт гуйсан тул би постоо” устгасан гэж мэдээлжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө