ВИДЕО: Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж явган зорчигчид руу ус цацаж, суудлын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцжээ

ВИДЕО: Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж явган зорчигчид руу ус цацаж, суудлын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцжээ

Улаанбаатар хот дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ хугацаанд иргэдийн замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарласан бөгөөд зөвхөн төрийн алба хаагчид болон хүнс тээвэр, эмнэлгийн машинууд тодорхой цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Харин өчигдөр өглөө 08:30 цагийн үед Хууль зүйн сайд асан, одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөнд бүдүүлгээр оролцож, иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлжээ. Тодруулбал, нийслэлд цас орж шавар шавхай ихээр үүссэн энэ үед 00-52 УБҮ улсын дугаартай “Lexus570” маркын автомашиныг жолоодож явсан Хууль зүйн яамны сайд асан Ц. Нямдорж автозамын нэгдүгээр эгнээгээр хурдтай давхиж, замын хажуугаар явж байсан иргэд рүү ус цацан давхиж оджээ. Үүнд нь бухимдсан нэгэн иргэн түүнийг гэрлэн дохион дээр зогсож байхад нь гүйцэн очиж шаардлага тавихад дээрэнгүй байдлаар харьцаж, машинаараа хөнгөхөн мөргөсөн байна.

Улмаар тухайн иргэн гар утсаа гаргаж ирэн зураг дарж, бичлэг хийхэд “уучлалт гуйж байна аа” гэж хэлээд явжээ.Тухайн иргэн улс төрийн удирдах албан тушаалтны энэхүү үйлдэлд маш их дургүйцэж байгаа бөгөөд түүнд хариуцлага тооцохыг Тээврийн цагдаагийн албанаас хүссэн байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж заажээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө