Зарим хорих ангиудад коронавирусийн халдвар гарах болсон гэх мэдээлэл бий. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй олимпын наадмын аварга Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
Иймд хорих ангиудад саатуулагдаж байгаа иргэд коронавирусийн халдвар авсан тохиолдол эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ хэрхэн хүрэх, амьд явах эрх нь хэрхэн хангагдаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Мөн энэ асуудал дээр Хүний эрхийн үндэсний комисс түлхүү ажиллах ёстой ч, Шадар сайд С.Амарсайханы тэргүүлж буй Улсын онцгой комисс үйл ажиллагаандаа Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ыг оролцуулахгүй байгаа бололтой.
Учир нь энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг УОК-ын бүх хуралд тогтмол суулгадаг байсныг шинэ УОК болиулаад хавьтуулахгүй байгаа юм байна лээ. Сая хөл хориход бүр ажиллах байгууллагын жагсаалтанд ч оруулахгүй асуудал гарсан. ХЭҮК бол Засгийн газар, УОК-т УИХ-ын өмнөөс хяналт тавьж буй бүтэц!” гэж мэдэгдсэн байна.
Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг УОК-ын бүх хуралд тогтмол суулгадаг байсныг шинэ УОК болиулаад хавьтуулахгүй байгаа юм байна лээ. Сая хөл хориход бүр ажиллах байгуулагын жагсаалтанд ч оруулахгүй асуудал гарсан. ХЭҮК бол ЗГ, УОК-т УИХ-ын өмнөөс хяналт тавьж буй бүтэц!
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) April 15, 2021