Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж

Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэх асуудалд холбогдож, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Харин нэрээ нууцалсан гэх зарим иргэдийн захидалд “Бага тэнгэр аманд хүлээн авалт болдог, тус газар руу яв гэж загнаад явуулдаг” тухай өгүүлжээ. Иймд тус газарт хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүй байгаа юм.

Баянзүрх дүүргийн 11-р хороо "Бага тэнгэрийн ам"

-БАГА ТЭНГЭРИЙН АМАНД Ц.АНАНДБАЗАРЫН 17 НАСТАЙ ХҮҮ Ц БУСАДЫН ГАРТ АМИА АЛДАЖ БАЙВ -

Тухайлбал, тус зурваст “Бага тэнгэрийн аманд байс гээл хүлээн авалт хийнэ sexparty”, “Өргөөд олон жил ажилласан Батчимэг гэж зб бол бараг л охидуудаа харж байгаал за тэр бага тэнгэрлүү хүлээн авалтад яв гэж загнаад л явуулдаг да” зэргээр дурджээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бага тэнгэрийн ам”-нд 2013 онд Ц.Ананбазарын 17 настай хүү Ц бусдын гарт амиа алдаж байв. Энэ талаар эх сурвалжид, “Сод монгол" группын ерөнхий захирал Ц.Анандбазарын 17 настай хүү  Ц нь Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүмүүстэй наймаа хийжээ. Хэрэг 23.00 цагийн орчимд гарсан бөгөөд тэд наймаа хийхдээ үнэ тохиролцоогүйгээс болж ам зөрж эцэстээ Ц-гийн аминд хүрсэн бололтой. Түүнийг хороохдоо цээж болон хэвлийн тус газар нь хутгалж хөнөөжээ. Ойр орчимд амьдардаг оршин суугчдын ярьж байгаагаар бол ихэвчлэн хөрөнгөтэй, баян айлын хүүхдүүд байсан …” гэж мэдээлжээ. 

-БАГА ТЭНГЭРИЙН АМАНД НЭГ ХАУСЫГ 1,4-1,5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ХУДАЛДААЛЖ БАЙЖЭЭ-

Өдгөө “Бага тэнгэрийн ам”-нд өндөр үнэтэй хаус хороолол бий болсон байна. Тус газар нь “Тусгай хамгаалалтай газар нутаг”-т хамаардаг хэдий ч үнэтэй хаус хороолол баригдаж, нийслэлийнхний суурьшлын бүс болсоор байгаа юм. Тодруулбал, Бага тэнгэрийн аманд “Содмонгол” группийн охин компани хаус хотхон барьсан бөгөөд тус хотхон нь 300-1200 мкв талбай бүхий хауснуудтай, төвийн шугамд холбогдсон ажээ.

Мөн тус хотхонд өнгөрсөн парламентын сонгуулийн үеэр УИХ-ын дарга хүн тансаг зэрэглэлийн хаустай болсон талаар эх сурвалж мэдээлжээ. Тухайлбал, нийтлэлч н.Оргилмаа “Нэгэн дарга Бага тэнгэрийн аманд “Содмонгол” группийн охин компанийн барьсан тансаг хаустай болсон нь анхаарал татдаг. Сонгуульд нэр дэвших “виза” Ц.Анандбазарт чухал байсан үе” хэмээн өгүүлжээ. 

Мөн тус хаус хотхонд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан нэг эрхэм нүүж очсон талаар гэж эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: egazar.gov.mn

Тэгвэл 2019 онд тус аманд 510 мкв гурван давхар хаусыг 1 сая 400 мянган ам.долларт, 742 мкв гурван давхар хаусыг 1 сая 500 мянган ам.долларт худалдаалж байжээ. Харин тус “тусгай хамгаалалтай газар”-ын талаар egazar.gov.mn сайт дээр газар ашиглалтын төрлийг нь "Аялал, жуулчлалын бааз" гэж тодотгожээ.