ЦЕГ: Хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байна

ЦЕГ: Хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байна

Он гарсаар гэмт хэргийн гаралт 29.1 хувиар буурсан. Харин тодорхой төрлийн гэмт хэргүүдийн гаралт нэмэгджээ.

Тодруулбал, эрүүлжүүлэлт, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоосноос хойш буюу өнгөрсөн гурван хоногт цагдаагийн байгууллагад 405 хүн эрүүлжүүлэгдсэн. Мөн өнгөрсөн гурван хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 429 дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,Хурандаа н.Баттулга: "Энэ онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 хувиар өссөн. Тиймээс энэ улиралд уг гэмт хэргийг буруулах тал дээр анхаарч ажилна"гэлээ. 

Б.БЯМБАСҮРЭН