Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум малчин айлын өвөлжөө шатаж нийт 200 төл мал хорогджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум малчин айлын өвөлжөө шатаж нийт 200 төл мал хорогджээ

Улсын хэмжээнд /2021.04.13/-ны өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1, мэдээллийн 2 тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал:  Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар малчин Б-гийн өвөлжөө шатаж, уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна. Түймрийг орон нутгийн 15 иргэн, гурван автомашин, дөрвөн мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраажээ.

ТҮҮНЧЛЭН: 

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаантын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна
  • Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, “Яргайт” зуслангийн задгай байшин шатаж Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхан багт байшин шатаж байна
  • Дорнод аймаг, Хэрлэн сум 3 дугаар багийн “Дэнж” хорооллын 2 дугаар гудамжинд Амбаар шатаж байна гэсэн дуудлага
  • Хэнтий аймаг, Хэрлэн сум Хэрлэн багийн “Өлзийт” хорооллын 11 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэх мэдээллийн дагуу тус аймаг, сумдын Онцгой байдлын гал унтраах аврах баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан байна.

Б.БЯМБАСҮРЭН