Улс төрийн намуудын бүртгэл хөтлөх журмыг УДШ баталжээ

Улс төрийн намуудын бүртгэл хөтлөх журмыг УДШ баталжээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Учир нь өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн Шүүхийн тухай хуулийн 25.8.1 –т Дээд шүүх танхим байгуулж, бүрэлдэхүүний батлах бүрэн эрхтэй байхаар заасан.

Иймд Захиргааны хэрийн танхим долоо, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтсон байна.

Мөн улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталсан байна. Түүнчлэн эрх зүйн маргааны харьяалал тогтоолгох талаарх өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, улмаар Шүүхийн тухай хуулийн 25.7.4  -т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг нь хангахаас татгалзсан байна.