Т.Түвшинтулга БНХАУ-ын бөхөд 1:2 оноогоор хожигдлоо

Т.Түвшинтулга БНХАУ-ын бөхөд 1:2 оноогоор хожигдлоо

Казахстаны Алматы хотноо бол буй “Токио 2020” зуны олимпын наадмын чөлөөт, сонгомол бөхийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн өнөөдөр чөлөөт бөхийн  эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр манай таван бөх дэвжээнд гарахаас ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга тэгшитгэлийн барилдаанд олимпын медальт Рей Хигучиг ялж гараагаа амжилттай эхэлсэн ч шөвгийн наймд БНХАУ-ын бөхөд 1:2 оноогоор хожигдлоо. 

Өчигдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг 2 дугаар тойргийн барилдаанаараа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялж олимпийн эрхээ аваад байгаа бол 62 кг-д С.Цэрэнчимэд БНСУ-ын Лин Хан Битийг 10:6-гаар, 76 кг-д О.Бурмаа Жон Сёо Йоныг 6:3-аар тус тус ялаад байгаа юм.