Ц.Намуунцэцэг олимпийн эрхээ авч, Б.Хонгорзул хэсгийн аварга болоод байна

Ц.Намуунцэцэг олимпийн эрхээ авч, Б.Хонгорзул хэсгийн аварга болоод байна

Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд эхний тойрогтоо ялалт байгуулсан Монголын тамирчид дахин өрсөлдөгчдөө яллаа.

Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, Олон улсын хэмээний мастер Ц.Намуунцэцэг нар БНСУ-ын бөхчүүдээр 2 дахь ялалтаа аваад байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг 2 дугаар тойргийн барилдаанаараа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялж олимпийн эрхээ аваад байгаа бол 62 кг-д С.Цэрэнчимэд БНСУ-ын Лин Хан Битийг 10:6-гаар, 76 кг-д О.Бурмаа Жон Сёо Йоныг 6:3-аар тус тус ялаад байгаа юм.  Азийн олимпын эрхийн тэмцээний 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга Баянхонгор аймгийн 19 настай тамирчин Болдсайханы Хонгорзул Узбекистаны Шохида Ахмедова, Киргизийн Назира Марсбек Кызы нарыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялснаар хэсгийн аварга болсон амжилттай явж байна.

Б.Хонгорзул