СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр залилан хийдэг бүлэг залуусыг баривчилжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр залилан хийдэг бүлэг залуусыг баривчилжээ

Олон нийтийн сүлжээгээр бусдыг залилсан хэрэг сүүлийн үед нэмэгдэх болсон. Тэгвэл долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад ханджээ.

Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газар шалгалт явуулж,  19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэд,

-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.

-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх

-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг зөвлөж байна.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө