Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 29 дэх удаагийн Азийн АШТ энэ сарын 6-9-нд Киргизстанд болно. 32 орны 222 тамирчин оролцох тэмцээнд зодоглох Монголын шигшээ багаас:
Эрэгтэйчүүдийн
- 60 кг: Л.Өнөболд
- 66 кг: ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү
- 73 кг: Азийн аварга Ц.Цогтбаатар
- 81 кг: Дэлхийн аварга Саеид Маллаеи
- 90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана
- 100 кг: ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн
- +100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүдийн
- 52 кг: ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой
- 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн
- 63 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч
- 70 кг: Ц.Энхчимэг
- 78 кг: Э.Гандиймаа нар өрсөлдөх юм. Энэ удаагийн Азийн АШТ-ийг дэлхийн аварга М.Уранцэцэг, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нарын шилдгүүд өнжлөө.